Биеийн хөдөлмөр эрхэлдэг хүнд ном унших гэх мэт оюунаа чилээхэд цаг гаргах нь амралт болдог бол оюуны хөдөлмөр эрхэлдэг хүнд биеийн хөдөлгөөн хийхэд цаг гаргах нь маш сайн амралт болдог.🚴
Хобби, сонирхол гэдэг биднийг тодорхойлж байдаг. Хэн ямар хобби, ямар спортоор хичээллэдэг, ямар амьдралын хэв маягтай зэрэг нь эд баялаг, зэрэг цолоос илүүтэй хөгжингүй нийгэмд үнэлэгддэг нь нууц биш.
Миний бие уулын спортод сонирхолтой болоод нилээд олон жилийн ардаа үлдээжээ. Тэр дундаас ханан хадны авиралт /indoor climbing/ бол маш гоё спорт.
Мөн Токиогийн олимпоос эхлэн зуны олимпод албан ёсоор ордог болсоноос гадна шинэ залуу спортын төрөл тул амжилт гаргах боломж ихтэй гэж хэлж болно. Тиймээс та шинэ хобби сонирхож байгаа бол туршаад үзээрэй.
За тэгэхээр гол хэсэг рүүгээ оръё. Энэхүү спортоор хичээллэхийг сонирхож байгаа бол дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй.
Гитар тоглодог залуус маань энэ мэдрэмжийг мэдэх байх. Гитар тоглож сурахад хурууны арьс эхэндээ маш ихээр гэмтэж, улайж, ус гүйдэг ч тэр үеийг давчихвал эвэршээд хатуурчихдаг. Түүнээс цаашаа асуудалгүй болдог. Яг үүнтэй адил зүйл алганы арьсанд тохиолдоно. Бас гэж хөөрхөн хатуужил, тэвчээр шаарддаг юм байна лээ.
Барьц бүр дээр өнгө дагнаж авирах, цаашлаад авиралтын хэлбэрээ хүндрүүлэх хэрэгтй болдог тул ихээхэн уян хатан байх хэрэгтэй. Хэрэв уян хатан биш бол сунгалтын дасгал тогтмол хийх хэрэгтэй болно.
Анх харахад амархан санагддаг ч эгц болон налуу хананд тогтож байх ганцхан минутанд фитнесээр хичээллэх 20 минутын ачаалал өгөх бөгөөд биеийн бүх хэсэгт жигд ачаалал өгдөг. Тиймээс үнэхээр биеэ зовооё гэж бодсон хүний сонгох спорт шүү. Мөн нуруу, хөл, гар, цээжний булчинг жигд хөгжүүлнэ. Илүүдэл жинг арилгахад яг тохирох спорт.
– Зориулалтын гутал авах хэрэгтэй болно. Үнийн хувьд 300 мянгаас 800 мянга за бүр сайн брэндүүд нь тэрнээс дээшээ үнэтэй зарагддаг. Авах бол Шангрила төвийн 2 давхарт байрлах спорт барааны дэлгүүр арай илүү сонголттой байгаа. Сонирхолтой зүйл нь та өөрийн өмсдөг гутлын размераас 2 юмуу 3 бүр болвол 4 размер багыг сонгох хэрэгтэй. Эхэндээ хөл маш их барих ч гэсэн явцдаа дасчихна. Энэ нь авиралтын үед тэнцвэрээ хадгалах, гишгэлтийг хүчжүүлэхэд тун хэрэгтэй.
– Биед саад болохооргүй хөнгөн спорт майк, шорт хэрэгтэй.
– Нэн шаардлагатай нэг зүйл байдаг нь гарын шохой юм.
– Биеийн шингэн ихээр алддаг тул уух ус хэрэгтэйг мартав.
Гадны орнуудад үлгэрийн гэмээр бэлтгэлийн төвүүд байдаг бол Монголд хуруу дарам цөөхөн байдаг нь энэ спортоор сонирхож хичээллэх хүмүүсийн тоонд илт нөлөөлдөг. Тиймээс хэсэг хугацааны дараа indoor climbing төрлөөс outdoor climbing рүү шилжих хандлага их байдаг.
Төгсгөлд нь өөрийн шүтээн болсон Miho Nonaka-н бичлэгээс орууллаа. Хичээллэж үзэхээр шийдсэн бол амжилт хүсье.