Компанийн нийгмийн хариуцлага гэж юу юм бэ? Яагаад хэрэгжүүлэх ёстой вэ?

Батжа
Батжа
2023-11-26

Нийгмийн даатгал төлөөд 13 жил, ажлын талбарт гараад 19 жил өнгөрчээ. Саяхан л дээд сургуулиа төгсөж байсан юмсан ккк.

2011 онд М-Си-Эс группийн охин компанид ороод байгууллагын соёл гэх зүйлтэй анхлан танилцаж байж. Өмнө нь програм хөгжүүлэлтийн жижиг компанид ажиллаж байсан юм. Нэг гэр бүлийн гишүүд өрөөнд цуглаад код бичиж байгаа юм шиг л санагддаг байсан. Тийм уур амьсгалаас гэнэтхэн л групп компанид хэдэн зуун залуус дунд ороод ирэхэд сонин санагдаж байж билээ. Энд л анхлан компани эргээд нийгэмдээ үйлчлэх ёстойг ойлгож авсан юм.

Компани гэдэг өөрөө хуулийн этгээд бөгөөд ашгийн төлөөх байгууллага юм. Тэр ч үүднээсээ нэн тэргүүний зорилго бол ашиг олох. Хэдхэн л жилийн өмнө компани бүр ашгийн төлөө юуг ч золиослоход бэлэн байж. Хүний эрүүл мэнд, байгаль орчины тэнцвэртэй байдал, нийгэмд үүсэх асуудлууд гээд тэдэнд үнэндээ хамааралгүй шахуу явсаар 21 зуунтай золгосон гээд хэлэхэд нээх хэлсдээд байхгүй байх. Ингэж явсаар бид саяхнаас л энэ бүх ашгийн төлөөх золиосууд эргээд биднийг дэлхийг, нийгмийг, эрүүл мэндийг үгүй хийж байгааг анзаарч эхэлжээ.

Тиймээс дор бүрээ энэ бүхнийг засах, залруулахын тулд ямар нэг ажлыг санаачилсаар ирж. Үүнийгээ нийгмийн хариуцлага хэмээн нэрийджээ.

Харин 2015 оноос дэлхий нийтээрээ энэхүү эх дэлхийн уур амьсгал, тэнцвэрт байдал, хүний эрүүл мэнд, нийгмийн өгөөж зэрэгт нэгдсэн зорилго өвөртөлсөн нь ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2030 юм. Ердөө л 15 жилийн зорилт боловч 17 томоохон асуудлыг барин авч, энэхүү чиглэлээр дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудыг татан оролцуулсан нь өндөр үр дүнг авч ирж байна.

Гэвч энэхүү зорилтыг томоохон групп компани, аж ахуй нэгжүүд ямар нэг хэлбэрээр хэрэгжүүлж буй боловч дийлэнх компаниуд хэрэгжүүлэх, гар бие оролцох боломжгүй байгаа юм.

Харин эсрэг талдаа ТББ-д энэхүү зорилтын хүрээнд олон богино болон урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч миний бие төслийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж урт хугацаандаа тогтвортой үргэлжлүүлэх боломжтой гэдгийн эсрэг байр суурьтай байсаар ирсэн.Хувь хүний байр суурь шүү 🙂

Тиймдээ ч орчин үед шинээр гарч ирж буй social entreprise компаниудыг ихээхэн дэмждэг. Blindcare ч мөн адил social entreprise бизнес юм. Бизнес бүр ашгийн төлөө явдаг гэж дээр дурдсан. Social entreprise бизнесүүдийн хувьд дээрхээс ялгаатай нь урт хугацаандаа тогтвортой өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, зах зээлд байр сууриа өргөтгөх, ажлын байрууд шинээр бий болгох, ашгаараа эргэн өөрийгөө санхүүжүүлэх зэрэг давуу талуудтай бөгөөд богино болон урт хугацааны төслүүдээс ялгаатай тал нь санхүүжүүлэгч байгууллага санхүүжилтээ зогсооход үйл ажиллагаа зогсдог бус үргэлжлүүлэх боломжтой байдгаараа давуу талтай юм.

Мөн санхүүгийн нээлттэй ил тод байдал нь ТББ-с эрс ялгаатай. Цаашлаад нээлттэй компани болох болон олон улсад үйл ажиллагаагаа нэвтрүүлэх зэрэг олон боломжуудыг өөртөө бий болгодгоороо үнэхээр илт илүү юм.

Blindcare платформ нь яг дээрх шиг урт хугацаанд амжилттай үргэлжлэх боломжтой бизнес суурьтай social entreprise старт-ап бөгөөд 2022 онд ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2030хэрэгжүүлэх технологийн шийдлийг бий болгосноороо МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА-аар шалгарсан.

За тэгэхээр та өөрийн бизнесийн байгууллага дээрээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх хэрэгжүүлэхдээ “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2030”-д гар бие оролцох хүсэлтэй байгаа бол blindcare платформ танд дараах боломжуудыг нээн өгч байна.

  • Ажилтнуудынхаа сайн сайхан байдал, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах цогц технологид тулгуурласан шийдэл нэвтрүүлэх
  • Сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй байгаа мянга мянган зорилтот хэрэглэгчдэд мэргэжилтнээс тусламж авахад нь хандив илгээх
  • Илгээсэн хандив тань хэнд хэрхэн тусалсан үр өгөөжийн тайлан мэдээлэл авах
  • Сэтгэл зүйн эрүүл мэндэд хөрөнгө оруулагч, дэмжигч байгууллагаар нэрлэгдэх

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах линкээр хандаарай. Эсвэл надтай шууд холбогдож болно шүү.

Одоо нэг асуулт гарч ирэх нь яагаад ажилтныхаа болон нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хөрөнгө оруулах ёстой гэж гэсэн асуулт гарч ирнэ.

2016 оноос ДЭМБ нэгэн судалгааг явуулж л дээ. Энэхүү судалгааны тайланд зөвхөн АНУ-д гэхэд 2016 онд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлаас үүдэн 1 триллион доллар үр ашиггүй шатаагдаж, гэтэл энэ тоо 2021 онд 2.5 триллион болон өсөөд байгаа аж. Цаашдаа энэхүү тооцооллоор бол 2030 он гэхэд 6 триллион долларын үр ашиггүй шатаалт бий болох нь.

Харин эсрэгээрээ сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулахаар оруулсан 1 доллар тутмын хөрөнгө оруулалт нь нийгэм эдийн засагтаа 4 доллар өгөөжийг авч ирдэг юм байна. Тэгэхээр нэгэнт л алдагдах энэхүү алдагдлыг эргүүлэн хөрөнгө оруулалт болгохыг уриалжээ.

Танд нэгэн жишээ өгье:

– Таны компанийн борлуулалтын албаны менежер залуу өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүйгээс бол стресстэж байх үедээ эхнэртэйгээ маргалдаж, үүнээсээ болж сэтгэл санаа тогтворгүй үедээ жолоо барьж яваад зам дээр машинтай мөргөлдөж, мэдээж ажлын цагаасаа 30 минут хоцорч ирсэн бөгөөд цаашлаад өнөөдрийн чухал харилцагчтайгаа хийх байсан борлуулалтын уулзалтаасаа хоцорч, борлуулалтаа ч харилцагчаа ч алдаж. Энэ үедээ хамт олонтойгоо ойлголцохгүй байх магадлал асар өндөр бөгөөд үүнээс шалтгаалан борлуулалтын албаны тухайн өдрийн бүтээмж алдагдаж. Цаашлаад танай компанийн хүний нөөцийн тогтворгүй байдалд нөлөөлж, компанийн соёл уур амьсгалд сөрөг нөлөөлөл үзүүлж…

Дээрх ганцхан жишээ дээр алдагдсан боломжууд болон машин засварын сэлбэр, ажлын зардал гээд бүгд алдагдал юм.

Танд энэ бүхнийг засахад гар бие оролцох боломж нээлттэй байгаа шүү…

Бид хамтдаа илүү сайхан нийгмийг бий болгож чадна.
Батжа нь ингэж бодов
Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх