2018 онд Монос группын шинэ дижитал бүтээгдэхүүнийг хариуцсан гүйцэтгэх захирлаар ажиллах боломж олдсон юм. Тэр үеийн түүхээсээ огт хуваалцаж байгаагүй юм байна. Миний ажлын карьер хувьд асар их өөрчлөлт орсон 2 жилийн түүхээ энэ нийтлэлээрээ хуваалцахаар шийдлээ.
Дөрөвдүгээр сар, Монос группын охин компани Монос косметикийн ажлын зараар зорин очиж, ярилцлагад орсон юм. Дижитал маркетинг хариуцсан менежер гэдэг ажлын байр зарлагдсан байлаа. Өнгөрсөн карьертаа ёстой юу эсийг хийх үү гэгчээр олон ур чадварыг эзэмшсэн байсны маань нэг нь дижитал маркетинг байлаа л даа. За тэгээд ЖД аж ахуйн нэгжээс зайлшгүй амьдралын шаардлагаар тогтвортой цалинтай ажлын байрт бас шилжих шаардлага бий болсон байсан.
Ингээд ярилцлагаа амжилттай давж, шинэ ажлын байранд орлоо. Хийх ажил ихтэй, завгүй 2 сар өнгөрсний дараа Монос групп ERP системээ шинэчлэх шаардлага гарсан бөгөөд компани болгоноос энэхүү хүндхэн даалгаварыг гүйцэтгэх хүн томилох шаардлага бий болсон тул миний бие энэхүү даалгаврыг хүлээн авч, Төслийн менежер албан тушаалд дэвшиж, бага зэрэг цалингаа нэмүүлсэнээ санаж байна. Тэр үед Монос группын бусад компанийн залуустай илүүтэй танилцаж, бизнесийн урсгалын талаарх мэдлэгээ ч давгүй ахиулаад авах боломжтой болсон гээд давгүй шүү.
Гэхдээ энэхүү өөрчлөлт болохын өмнө Монос групп нэгэн шинэлэг бизнесийг, тэгэхдээ дижитал бизнесийг хариуцан ажиллах зарыг эрх тэгш байдлаар нийт менежерүүд дундаа түгээгээд байсан бөгөөд мөн гаднаас чадварлаг Гүйцэтгэх захирлын эрэлд гарсан байсан үе. Азаар ч гэхүү, иргэний зоригоор ч гэх үү, тухайн төслийн ТЭЗҮ хийх боломжийг Монос группын удирдлагуудын зүгээс надад өгөөд байлаа.
За ингээд шинэ албан тушаал мөн хажуугаар нь шинэ төсөл бичих гэсэн адал явдлаар дүүрэн дахин 2 сар өнгөрсний дараа буюу 2018 оны 08 сард шийдвэр гарч, Монос группын шинэ дижитал бизнесийг хариуцан ажиллах болоод, Монос косметикийн ажлын байраа хүлээлцээд ХАБ инновацийн төвийг зорьж байсан маань өчигдөрхөн л санагдаж байна. Тэр үед надад судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүнийхээ анхны хувилбарыг гаргах гээд ажлууд их байсан бөгөөд бүхнийг хамт эхлүүлсэн хамтрагч маань өнөөдрийн Blindcare хамтран үүсгэн байгуулагч С.Цолмон билээ. Бидний хамтдаа Старт-ап ертөнцөөр аялласан аялал эндээс эхэлсэн юм.
Ийнхүү эхэлсэн 2 жилийн аялал амжилт гэхээсээ алдаа ихтэй байсан. Яагаад гэж үү? Би өөрийгөө дижитал бүтээгдэхүүн хариуцан ажиллах, зах зээлд нэвтрүүлэх, зөв зохистой хөгжүүлэх гээд ямар ч мэдлэггүй юм байна гэдгээ тодоос тод олж харсан болохоор...
За тэгээд эргээд харахад 2 жилд дараах зүйлсийг илүү сайнаар хийж болох байжээ.
Бид Дижитал бизнесийг зах зээлд гаргах гэж байж ТЭЗҮ загвараар бүхнийг тооцож эхэлсэн нь хамгийн эхний алдаа байлаа. Гаргасан төлөвлөгөө гэж худалч хүнд бүтэн ном шахуу. Яахав тэр үед ингэж төлөвлөх л соёл бас мэдлэг байж. Үгүй ээ зөв л биз дээ? гэж ихэнх нь бодох байх. Гэтэл дижитал бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа, тэр дундаа старт-ап зарчмаар зах зээлд гарч ирж байгаа бол ингэж бүхний төлөвлөх нь дараах асуудлуудыг дагуулдаг юм байна лээ.
Харин эсрэгээрээ болж өгвөл маш бага хуудсанд төлөвлөлтөө хэн ч ойлгохоор тэгэхдээ том зургаараа, хэрэглэгч төвтэйгөөр гаргах нь дижитал бүтээгдэхүүн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн эхний 2-5 жилд олон давуу байдлыг бий болгодог юм байна лээ шүү. Учир нь үнэндээ ёстой юу хүлээж байгааг мэдэх бараг л боломжгүй, өдөр өдрөөр өөрчлөлт хийх, дасан зохицох хурд шаардсан нөхцөл хүлээж байдаг болохоор тэр.
За тэгээд дараагийн алдаа бол энэ хэсэг. Энд бараг бүхнийг буруу хийж эхэлснээ дараа нь ухаарсандаа. Бүхнийг буруу хийсэн гэдэг нь ер нь л огт хийгээгүй л гэсэн үг. Миний үндсэн мэргэжил програм хангамжийн инженер л дээ. Их сургуульд суралцаж байхад төслийн ажлууд дээр багаараа ажиллахад суралцаж, дипломын ажлаа ч багаараа гүйцэтгэсэн хэдий ч дижитал бүтээгдэхүүнийг яг ямар харагдацтай, ямар дизайнтайгаар хэрхэн бүтээх талаар огт суралцаж байгаагүй гэсэн үг.
Гэтэл энэ хэсгээ орхичихоор
гэх мэт маш олон алдаа гардаг. Үүнээс үүдэн нэг бол төсөл эхлэж чадалгүй бүтэлгүйтэх, үгүй бол эхэлсэн хойноо илүү их зардал болон хэрэглэгчдийн хүлээлтийн үнэгүйдлийн дараа дахин засварлах шаардлага гардаг. Гэтэл үүнийг гүйцэтгэдэг мэргэжлийн баг, компаниуд хэдийн Монголын зах зээлд бий болжээ. Тэдний мэргэжлийн үйлчилгээ, зөвлөгөөг аваад явахад л энэ алдааг гаргахгүй байж болох юм.
Компани удирдахад хамгийн хэцүү зүйл бол хүн удирдах байдаг. Хааяа ч за болих уу даа ингэж байснаас өөрөө ганцаараа явчихвал гэж хүртэл бодохоор өдрүүд олон тохиолдоно. Тэд ч мэдээж хүн учраас чадвартай, чадвар сул, хурдтай, удаан, дуугүй, нийтэч, хов хор хутгадаг, эвлэрүүлж нэгтгэдэг гээд өөр өөр. Тэр дундаас хөгжүүлэлтийн баг хамгийн хэцүү нь санагдсан.
Яагаад хэцүү гэж үү? Тухайн хөгжүүлэлтийг бүрэн хянаж, ойлгож чадахгүй болохоор л тэр. Хүн мэдлэг хүрэх юм аа бол хангалттай удирддаг бол мэдэхгүй зүйл дээрээ л хянаж, дүгнэж, үнэлж чадахгүй болчих гээд байдаг юм байна лээ.
Үүний оронд огт туршигдаагүй бүтээгдэхүүний MVP гаргах гэж байгаа бол огт код бичилгүй зах зээлд гаргах эсвэл хамгийн бага зардлаар MVP гаргах байсан. Бүр арга ядахад сайн зөвлөх үйлчилгээнд мөнгө төлөөд явах байж дээ гэж эргээд боддог.
Ингэж явсаар бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргасан. Тэгэхдээ бас л буруу буюу уламжлалт хэв загвараар төлөвлөсөн нь алдсан. Маркетинг туршлагатай залуусыг олж авахдаа Дижитал салбарт огт ажиллаж үзээгүй, импортын компанид ажиллаж байсан гэх мэт өөр туршлагуудыг багтаа нэгтгэсэн. Ингэснээс ядаж шинэ залуусыг аваад сургаад явах нь зөв юм байна лээ.
Дөнгөж гарч ирж буй старт-ап байж маш их зардалтай гудамжны баннер, постер сурталчилгаа, телевизийн реклам зэрэгт ихээхэн төсөв үрсэн. Үүний оронд дижитал маркетингийг маш бага зардлаар хийгээд аажмаар урагш алхах нь илүү зөв шийдэл болдог. Энэ бүхэн үнэгүй шахам байж байдаг шүү дээ.
гээд дурдаад байвал өч дөчнөөн боломжууд байдаг. Гэхдээ маркетинг хийх гэж яарахаасаа өмнө өөрийн бүтээгдэхүүний сегмент, персонагаа зөв гаргаад COPYWRITING дээрээ анхаарах нь дээрх бүх үйлдлийг үр дүнд хүргэх түлхүүр хүчин зүйл болдог шүү.
Азаар ч гэх юм уу хэрэглэгчид надаар хэлүүлэлтгүй бидний үйлчилгээг ойлгоод ашиглаад эхэлсэн нь гайхалтай. Бас л дажгүй эхлэл болсон. Гэхдээ үүнийг дагаад ихээхэн дата өгөгдөл цуглаж эхэлсэн юм. Үүнд хэрэглэгчдийн анхан шатны мэдээллүүд, худалдан авалтын түүх, сагсны дундаж, бүтээгдэхүүний сонголт, үүн дээр нэмэгдээд цаг хугацаа, орон зай, нас хүйс гэх мэт. Мөн санхүүгийн шинжилгээ хийх шаардлагууд ихээр бий болсон.
Энэ бүх өгөгдлийг анхнаас нь зөв удирдаж, ойлгож байж гэмээнэ дижитал бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн хүлээлтэнд нийцүүлэн зөв хөгжүүлэх, цаашлаад үнэнч хэрэглэгчдээ тогтоох, борлуулалтаа өсгөх, болохгүй байгаа юм уу буруу хийсэн хэсгүүдээ засах, сайжруулах, үгүй бол орхих гээд хэзээ ч зогсошгүй гинжин хэлхээ өрнөх болно.
Нэг л зүйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй. Дижитал бүтээгдэхүүнийг нэг л хөгжүүлээд гаргачихад болчихдог зүйл биш өдөр тутамдаа, цаг минут бүрт судалж, ойлгож, шинэчилж байж өнөөгийн өрсөлдөөнд амжилттай явдаг гэдгийг...
Сүүлийн ойлголт бол хамгийн сүүлд мэт боловч ач холбогдлоороо дээгүүр орно. Яагаад гэвэл эхний 5 шатанд дурдсанаас гадна өөр олон мэдлэг, ур чадвар сорьсон сорилтууд тулгарах бөгөөд үүнийг зөвлөх, чиглүүлэх хурдасгуур хөтөлбөрт хамрагдах нь
гэх мэт олон боломжуудыг нээж өгөх болно. Мөн Дижитал бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд ихэнхдээ эхний хэдэн жил орлого, ашгаас үл хамааран хөгжүүлэлтийн зардал ихээр гаргах тул хөрөнгө оруулагч орж ирэх нь таны бүтээгдэхүүний хурдыг алдаж, өрсөлдөгч бий болохоос өмнө зах зээлийн өрмийг хусахад ихээхэн ач холбогдолтой билээ.
Нилээд их зүйл биччихлээ. Тэгэхээр дээрх алхам бүр хоорондоо уялдаа холбоотой юм. Та аль нэгийг орхиод эсвэл дутуу хийгээд урагшлах бол нилээд их боломжийг алдаж байна аа л гэсэн үг. Бас та Монголд хөлөө олсон бизнесийн эзэн бөгөөд өөрийн гүйцэтгэх захирлууд дундаас Дижитал бизнес шинээр бий болгож томилох гэж байгаа бол оруулж буй МӨНГӨН ХӨРӨНГӨ мөн нэмээд САЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ-аа алдах ч эрсдэлтэй шүү. Учир нь Дижитал бүтээгдэхүүний бизнес таны мэдэх бизнесээс өөр мэдлэг, ур чадвар шаарддаг гэсэн үг. Тиймээс энэ алдааг гаргахгүй байхыг хичээгээрэй.
Энэ бүх асуудлыг нэг дор, ганцхан өдөрт Дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэх үе шат болгон дээр хийгээд, туулаад, алдаад, суралцчихсан мэргэжилтнүүд НӨҮХАУ-гаа хуваалцах арга хэмжээг бид зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ 4дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд танд болон таны багт хэрэгтэй олон мэдээллийг нэг дор өгч чадна гэдэгт миний бие бат итгэлтэй байна.