Хөрөнгө оруулалтын үе шатууд /Share allocation roadmap/

Батжа
Батжа
2024-09-16

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ старт-ап бизнесийн хөрөнгө оруулалтын үе шатууд болон түүнийг хэрхэн урьдчилан төлөвлөх талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Мэдээж миний бичсэн зүйлст алдаатай эсвэл дутуу хагас зүйлс олон байх боломжтой гэдгийг сануулмаар байна. Авахыг нь аваад хаяхыг нь хаяарай 😇.

Мөн түрүүнд дурдахад заавал хөрөнгө оруулалт авч байж бизнесээ явуулна гээд байвал болохгүй шүү. Уг нь та өөрөө бизнестээ итгэлтэй байгаа бол зээл аваад хийж болно эсвэл хадгаламжаасаа санхүүжүүлж болно гэх мэт хувилбарууд байгааг санаарай.
Share allocation roadmap /Шууд ашиглагдахаар ойлгомжтой байлгахын тулд дээрх загварыг гаргалаа/

Хөрөнгө оруулалтын үе шатууд /Энийг бараг хүн бүр л мэдэх тул маш товчхон дурдъя.

1. Pre-seed /Bootstrap эсвэл Angel хөрөнгө оруулагч/

За танд болон танай багт маш сайхан санаа байна. Энэ санаа зах зээл дээр гарч ирэх юм бол бут авна. Гэхдээ бодит бүтээгдэхүүн болоогүй байгаа үе. Энэ үед та эсвэл танай баг өөрсдөө MVP 1 буюу бета бүтээгдэхүүнээ хийх ёстой. Эсвэл Сахиусан тэнгэр болж бууж ирэн санаанд тань итгээд хөрөнгө оруулах Angel хөрөнгө оруулагч хэрэгтэй болно. Монголд Angel хөрөнгө оруулагч тун ховордоо. Ихэнхдээ гэр бүлийн хүмүүс, хамаатан ах дүүсээс л гарч ирдэг байх.

2. Seed

Бүтээгдэхүүний анхны хувилбар гарчихлаа. Хамгийн эхний даваа бол анхны 1000 хэрэглэгч гэдэг тоог давж гарах. Мөн тэр 1000 хэрэглэгчээс чинь нилээдгүй хувь нь мөнгөө төлөөд худалдан авсан байх. За энэ даалгаварыг биелүүлчихвэл Seed хөрөнгө оруулалтын үе дээр ирнэ. Жинхэнэ шалгуур энд л явна даа. Компанийнхаа үнэлгээг та өөрийнхөөрөө үнэлнэ. Харин хөрөнгө оруулагч өөрөөр үнэлнэ. DCF /Discount cash flow/ хийх гэхээр анхны хэрэглэгчид чинь олигтой орлого оруулаагүй байна. Тэгээд яг юугаар үнэлэх вэ? Ижил төстэй бизнесүүдийн үнэлүүлсэн байдалтай харьцуулна даа. Тэгээд тэр дүнгээ дараах байдлаар томъёолно.

Ижил төстэй бизнесийн үнэлгээ x Баг хамт олон x Бизнес төлөвлөгөө x Зах зээл x Давтагдашгүй давуу тал x … = ???

3. Series A

За одоо ёстой амархан DCF /Discount cash flow/ хийнэ. Тэгээд ойлгомжтой. Мөн компани чинь аль хэдийн хөөрхөөн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөтэй болсон байх болно.

4. Series B, C, D, E, F …

Зарчмын хувьд Series А-тэй ижил. Мэдээж компаниа томруулах, орлогоо нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх томоохон төлөвлөгөө гарсан байх ёстой…

За гол хэсэг рүүгээ орьё.

Юун түрүүнд компанийн хамгийн үнэтэй капитал бол хувьцаа юм. Манайхан компанидаа хөрөнгө оруулалт татах эсвэл хамтран үүсгэн байгуулахдаа хувь ярьдаг нь алдаатай гэж боддог. Харин хувьцаа ярих нь зөв байх.

Компани болгонд нэрлэсэн хувьцаа байдаг. Улсын бүртгэлд хамгийн багаар бүртгэж авах хязгаар нь 20000 төгрөг. Ихэнх ЖДҮ болон старт-апууд энэ дүнгээр бүртгүүлж, нэгж хувьцааны үнэлгээгээ 1000 төгрөгөөр эсвэл 200 төгрөгөөр бүртгүүлэх хандлагатай байдаг. Ингэж үзвэл дараах байдлаар хувьцаа тоо гарна.

200 төгрөг x 100 хувьцаа = 20000 компанийн улсын бүртгэлээр баталгаажсан хувьцаа

За тэгэхээр танай компани яг одоо хэдэн төгрөгийн үнэлгээтэй вэ? гэвэл дээрхээр л гарч ирэх нь дээ.

Share allocation roadmap /Шууд ашиглагдахаар ойлгомжтой байлгахын тулд дээрх загварыг гаргалаа/

Дээрх хүснэгтэнд хөрөнгө оруулалтын шат бүрт хувьцаа тоо болон хувьцааны тоонд таарах хувийг оруулж өгсөн бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцаа нь өөрөө хэр үнэ цэнэтэй вэ? гэдгийг шат болгонд харууллаа. Та бас дээрх аргаар тооцоод үзээрэй.

Нэршил тайлбар:

Co-founders – Үүсгэн байгуулагчид

Esop – Анхны үнэ цэнтэй ажилтнууд

Preseed – Angel хөрөнгө оруулагч, эсвэл үүсгэн байгуулагчдын хөрөнгө оруулалт

Seed, Series A, Series B… – Бусад хөрөнгө оруулалтын шат

Мэдээж компанид өөрт нь халаасны хувьцаа байх хэрэгтэй. Үүнийг мөн нэмэлтээр тооцож яваарай гэж зөвлөе.

Ингээд төгсгөлд нь олон улсад хөрөнгө оруулалт яаж явагдаад байна вэ?

Ингээд та бидний сайн мэдэх Facebook, Discord компаниудын хөрөнгө оруулалтын үе шатууд хэрхэн явагдсантай танилцъя.

Facebook анхны Angel хөрөнгө оруулалтаараа 500,000 доллар босгож байжээ.
Discord харин ч сайн хөрөнгө оруулалт татаж чадсан харагдаж байна.

Аливаа старт-ап амжилтийг хэд хэдэн хүчин зүйлээр хэмжиж үздэг. Түүний гол үзүүлэлт нь хөрөнгө оруулалт татсан байдал юм. Мэдээж маш сайн бизнес төлөвлөгөө, шилдэг санаанд л хөрөнгө оруулагчид итгэж мөнгөө өгнө шүү дээ.

Аан тийн манай blindcare компанид хөрөнгө оруулах бол бид нээлттэй байгааг дуулгахад таатай байна.

Дээрх төлөвлөлтийг хийхэд танд туршлага, чадвар дутаж байгаа эсвэл зөвлөгөө дэмжлэг хэрэгтэй бол бид PROSEED зөвлөх үйлчилгээг нээсэн байгааг дуулгахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://proseed.mn вэбсайтаас аваарай.

Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх