Бизнес стратеги: Blue ocean

Батжа
Батжа
2024-02-17
The supreme art of war is to subdue the enemy without fighting.Sun Tzo

30 минутанд багтаад нийтлэл бичиж болох уу?

Энэ асуултанд хариулахаар сууж байна. Учир нь охины балет бэлтгэл тартал надад 30 минутын зай байгаа юм 🙂

Ажлын долоо хоногийн эхлэлд бизнес стратеги төлөвлөлттэй холбоотой “Цэнхэр тэнгисийн стратеги”-т суралцсанаасаа хуваалцъя гэж бодлоо. Хэрэгтэй нэгэнд нь хэрэгтэй байгаасай.

Юун түрүүнд Цэнхэр тэнгис гэдгийг ойлгохын тулд Улаан тэнгис гэх ойлголтыг мэдэж авцгаая.

Болдоо эсгийгээр таавчиг хийж болдогийг туршиж, хийж үзээд амжилттай болсон тул зах зээлд гаргаад зарж эхэллээ. Тэгсэн боломжийн ашигтай хүн бүр л худалдан авалт хийж амжилттай бизнес болж хувирлаа. Үүнийг нь харсан Цэцэгээ яг ижилхэн дуурайгаад эсгий таавчиг хийгээд хажуу дэлгүүрт нь зараад эхэлж, энэ хоёрт зах зээл нь хангалттай байсан тул нээх асуудал үүссэнгүй. Гэтэл Балдан, Эрдэнэ, Алимаа, Доржоо … гээд 100 гаруй эсгий таавчиг үйлдвэрлэгчтэй болоод зах зээлд нийлүүлэлт хэт ихэдсэн тул бүгд таавчигаа зарахын тулд үнээ буулгаад, салбар лангуугаараа өрсөлдөөд эхэллээ. Энэ өрсөлдөөнд тэргүүлж, ашигтай ажиллана гэдэг үнэхээр бэрх. Үүнийг “Улаан тэнгис” гээд байгаа юм.

Гэтэл Цэгц гэдэг залуу эсгийгээр ганц таавчиг биш харин гутал хийж болохыг туршилтаараа батлаад зах зээлд үйлдвэрлээд нийлүүлээд эхэлжээ. Түүнд өрсөлдөгч алга, бүтээгдэхүүний инноваци шингээж зах зээлээ тэлжээ. Гэхдээ л эсгий үйлдвэрлэл. Үүнийг “Цэнхэр тэнгис” гээд байгаа юм.Цэгц бол күүл залуу 🙂

Та бидний өдөр тутамдаа шахуу хэрэглэдэг болсон Yellow Tail виноны кэйс Blue ocean strategy дотроо их алдартай, түгээмэл жишээ болгон ашигладаг тул доор оруулж, стратеги хэрхэн гаргаж байгааг тайлбарлая.

Blue ocean strategy-д дараах 4 үндсэн нэгж багтана. Үүнд:

1. Raise

Одоо байгаа буюу зах зээл дээр байгаа бусад өрсөлдөгч брэндүүдээс ямар нэг үзүүлэлт, үнэ, үр дүнг гэх мэт аль нэг зүйлийг илүү өсгөх бол энэ хэсэгт оруулна. Yellow tail жишээ дээр тэд масст зориулсан винонуудын үнээс илүү үнийг зах зээлд санал болгосон байна. Дурдахад тэдний сонгосон сегмент нь дээд зэрэглэлийн вино хэрэглэгчид биш дунд болон хямд виноны зах зээл байсан.

2. Eliminate

Зээ энд бол бүр огт хийхгүй буюу устгах зүйлсээ оруулна. Бүгдийг хийх гээд байж болохгүй. Шаардлагагүй гэсэн зүйлсээ хаяад шинээр бүтээх зүйлдээ анхаарах нь ухаалаг алхам юм. Yellow tail элдэв мэргэжлийн нэр томъёо хэллэг, чиглэсэн маркетинг, олон жил дарсан дарс зэрэг зүйлсийг огт ашиглахгүй хаяхаар шийджээ.

3. Reduce

Хийнэ гэхдээ ач холбогдол өгөлгүй багаар хийнэ гэсэн санаа. Yellow tail аль тариаланд тарьсан усан үзмээр хийсэн, дарс нэг бүрийн нарийн төвөгтэй ялгаа, хэрэглэх хүрээлэл зэрэг зүйлсийн ач холбогдлыг бууруулж, бусдаас бага анхаарал, төсөв зардал, хүн хүч өгөхөөр стратеги боловсруулжээ.

4. Create

За сүүлийн буюу хамгийн чухал хэсэг бол цоо шинээр юуг бүтээх вэ? гэдэг хэсэг. Та шинэ санаачлага, инноваци шингээснээр Цэнхэр тэнгист дураараа сэлэх орон зайгаа үүсгэх юм.

Yellow tail энэ хэсэгт амархан онгойлгоод уух, сонгож авахад маш амархан байх, аялал ажил хаана ч шууд л хэрэглэх боломжтой буюу шар айраг л аялалд уудаг гэдэг ч юм уу хэвшмэл ойлголтыг эвдсэн бөгөөд эргэдэг бөглөө гэдэг зүйлийг виноын зах зээлд бий болгосноороо ялалт байгуулсан юм.

За 30 минут маань дуусаж байгаа тул энэ хүрээд нийтлэлээ дуусгая.

Та бизнес эхлүүлэх гэж байгаа бол BLUE OCEAN strategy илүү нарийвчлаад сулдаад үзээрэй. Монгол бол жижигхэн зах зээл, цөөн хэрэглэгчтэй. Тийм байхад бүгд л хийсэн зүйлийг дахин хуулбарлаад өрсөлдөөнд орох нь ухаалаг алхам байж чадах уу?

Дээрх төлөвлөлтийг хийхэд танд туршлага, чадвар дутаж байгаа эсвэл зөвлөгөө дэмжлэг хэрэгтэй бол бид PROSEED зөвлөх үйлчилгээг нээсэн байгааг дуулгахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://proseed.mn вэбсайтаас аваарай.

Намайг дагаарай:

Бүртгүүлээд бүх нийтлэлийг уншаарай.

Таны бизнест хэрэг болох үнэтэй нийтлэлүүдийг өөрийн туршлагаасаа нээлттэй хуваалцсан тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Манай коммунитид нэгдсэнээр үнэ цэнтэй нийтлэлүүдийг маань үнэгүй уншаарай.

Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх
Коммунитид нэгдэх