Эрхэм уншигч та хаа нэгтээ гар утсаа эсвэл GPS барин шороо чулуу хөдөлгөн эрэл сурал болон яваа хүмүүстэй тааралдаж байв уу? Тэд чухам юуг хайн явааг та мэдэх үү?Хэрэв дээрх асуултанд “МЭДЭХГҮЙ” гэж хариулсан бол харамсалтай нь та Muggler юм байна.
Харри Поттер-ын шидэт ертөнцийн талаар мэдэхгүй хүн гэж тун ховор байх. Ид шидийн ертөнц, эгэл жирийн ертөнц 2 хослон оршдог нь энэ киноны хамгийн сонирхолтой агуулга нь гэж би хувьдаа боддог.Зохиолд ид шидийн ертөнц байдаг гэдэгт итгэдэг, цаашлаад дунд нь оршиж үзсэн цөөнх байхад эсрэг талд нь ид шидийг үгүйсгэн бүгд худал хэмээн мэдэмхийрэгчдээс эхсүүлээд бүр огт тийм зүйлийн талаар дуулаач үгүй олонх бас байна.Тэдгээр олонхийг MUGGLER гэнэ. Гэхдээ тэдний итгэл үнэмшлээс үл хамааран ИД ШИДИЙН ЕРТӨНЦ оршин тогтносоор байдаг.
2015 он хүртэл миний бие таньтай л адил Muggler байлаа. Тэгэхдээ энд дурдагдаж байгаа ид шидийн ертөнц бол Харри Поттерт гардаг ертөнцөөс тэс өөр ертөнц ЭРДЭНЭСИЙН ЭРЭЛЧИД-ийн ертөнц юм.
Товчхондоо GEOCACHE гэж дэлхий даяар бусад cacher-үүдийн нуусан эрдэсүүдийг та тусгай вэб болон application-ны тусламжтайгаар олж, түүнийгээ бүртгүүлж, бусад cacher-үүдтэй хуваалцаж, мөн цаашлаад өөрөө ч cache байршуулан, байршуулсан cache-ийг тань хэдэн хүн хэрхэн олж байгааг мэдэх боломжтой гэсэн үг.
Geocache хэзээ хаана хэрхэн эхэлж, ямар шат дамжлагыг туулан Монголд орж ирж, хэн гэдэг эрхэм бидэнд дэлгэрүүлж өнөөдрийг хүрснийг мэдэхгүй юм. Энэ нийтлэлээрээ geocache-ийн үүх түүх болон бусад нарийн ширийн мэдээллийг шингээх гэснээс илүүтэй өөрийн бодол мэдрэмж, багахан туршлагаасаа та бүхэнтэй хуваалцаж, энэхүү шидэт ертөнцийн хаалгыг онгойлгон ороход тань түлхэц болох гэсэн юм.
Үндсэн сайт:https://www.geocaching.com
Geocache-н талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг та доорх холбоосоор орж уншиж болно:
Монгол мэдээлэл:http://news.cardoctor.mn/read/599Англи хэл дээрх мэдээлэл:https://www.geocaching.com/blog/2013/01/a-geocaching-beginners-guide-geocache-container-pictures/
Надад анх geocache гэж юу болох түүнийг хэрхэн олох талаар зааж зөвлөсөн хүн бол миний эрхэм найз Цэгц юм. Цэгцийг cache олохоор явах үед би даган явж cache олоход нь туслалцаа үзүүлдэг байлаа.
Үнэндээ тэр үед надад cache олох гэхээсээ илүүтэй Geocache application нь хэрэгцээтэй байсан гэхэд болно. Та юун түрүүн утсан дээрээ geocache application-ийг суулгаарай гэж зөвлөх байна.
Iphone, Ipad:https://itunes.apple.com/us/app/id329541503?utm_source=Geocaching&utm_medium=MobilePage&utm_campaign=iPhoneApp
Android: https://play.google.com/store/apps/details?id=com.groundspeak.geocaching.intro&utm_source=Geocaching&utm_medium=MobilePage&utm_campaign=AndroidApp
Энэхүү application нь тун сайн газрын зурагтай, дээрээс нь интернеттэй орчинд нээгээд бүрэн хаалгүй явахад замаа алдахгүй маш сайн заадаг. Өөрөөр хэлбэл энэхүү application нь таны аялалд маш сайн луужин, зам заагч болж чадна гэсэн үг.
Харин үндсэн утгаар нь ашиглавал бусад cacher-үүдийн дэлхий даяар байршуулсан cache-ийг олоход туслах гол хэрэгсэл болох болно.
Үүний дараа дээр дурдсан geocache-ийн үндсэн сайтад бүртгүүлэх хэрэгтэй.
Та албан сайтад бүртгүүлж, application-ээ суулгасан бол Монголын Нуусан Эрдэнэсийн эрэлчдийн албан ёсны группд нэгдээрэй гэж урих байна. Энэ группд таныг халуун дотноор хүлээн авч, заан чиглүүлж өөрдсийн гэр бүлд бүртгэн авах болно.
https://www.facebook.com/groups/297681213763390/
Ингээд та албан ёсоор Muggler биш Cacher боллоо.
Миний бие өнөөдрийг хүртэл нийт 15 cache буюу нуусан эрдэнэс олсон байна. Энэ тун хангалтгүй үзүүлэлт гэдгийг дурдах нь зөв байх. Тиймээс ч эрчимтэйгээр нуусан эрдэнэсийн эрэлд гарах мөн шинээр байршуулах төлөвлөгөөтэй байна.
Харин манай хүн нийт 95 cache олсон бөгөөд намайг энэхүү ид шидийн ертөнцөд нэвтрэн ороход гол замчилсан хүн минь юм.
Бид хоёр хамтдаа нуусан эрдэнэсийн эрэлд хэдийн гараад замынхаа эхэнд явж байна. Уншигч та бас бидний нэгэн адил эрдэнэсийн эрэлд яагаад гарч болохгүй гэж…
Geocache олсон зурагнуудаас: