Энтрепренер болон старт-ап үүсгэн байгуулагчдад тохиолддог бүхий л хүндрэл, асуудлуудыг нээлттэй бөгөөд үнэнээр нь хуваалцаж, хамтдаа суралцацгаая.
Дэлхий дахинд шинэ бизнес санаа гэж байхаа больж байгаа аж. Энийг хардаа шинэ санаа гэх үед тэрийг нь дэлхийн хаа нэгтээ, хэн нэгэн хийчихсэн байдаг болсон байна. Харин бизнесийг дахин загварчилсан санаа илүүтэй бий болж, уламжлалт хэв загваруудыг эвдэж эсвэл илүү хэрэглэх, үйлчлүүлэхэд хялбар болгосноор өрсөлдөөнд ялалт байгуулдаг болжээ.
Тиймдээ ч хэрэглэгч төвтэй буюу хэрэглэгчийн шаардлагад үл нийцэх хэсгийг олж, түүнийг нь сайжруулах нь амин чухал юм. Яг энэ сэдвээр 2019 онд бичигдсэн гайхалтай номын гол санааг өнөөдрийн нийтлэлээрээ оруулахаар шийдлээ.
Номын зохиолч Thales Teixeira нь Харвардын бизнесийн сургуулийн бизнесийн удирдлагын ухааны дэд профессор юм. Тэрээр дижитал маркетингийн стратеги, цахим худалдаа, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн. Түүний бичсэн нийтлэлүүд Harvard Business Review, Forbes, The Economist, New York Times зэрэг сэтгүүлд нийтлэгдэж байжээ. Доктор Thales Teixeira нь АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа болон эрдэм шинжилгээний сэтгүүлийн шүүмжлэгчээс гадна BMW, Siemens, Bayer, Nike, YouTube, Microsoft зэрэг компаниудад зөвлөх хийдэг.
За ямартай ч салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн их л чадварлаг мэргэжилтэн юм байна.
Технологийн бизнесүүд эсвэл стартапууд ихэвчлэн технологийн шийдлээ чухалчилдаг бөгөөд энэ нь бүхнийг шийднэ гэсэн байр суурьтай байдаг. Хөгжүүлж буй програм нь дэвшилтэт технологи ашиглаж байж амжилтад хүрнэ гэж боддог нь алдаа бөгөөд яг үнэндээ бол бүхнийг хэрэглэгчийн зан төлөв, сонголт шийддэг ажээ.
Тиймээс хиймэл оюун эсвэл үүлэн тооцоолуур дээр суурилсан програм хөгжүүлэх гэхээсээ өмнө хэрэглэгчид илүү их үнэ цэн өгөх санааг олох нь чухал юм. Ингэхдээ хэрэглэгч талаасаа харж, тэдний юу хүсэж байгаа дээр төвлөрөх хэрэгтэй.
Шинээр хүч түрэн орж ирж буй технологи суурьтай стартапууд хэрэглэгчийн худалдан авалт болон хэрэглээний зан төлөвт маш ихээр анхаарч, тэдгээрийг тодорхой үе шатуудад хуваадаг бөгөөд ингэснээрээ сул цэгийг олж, түүнийг нь сайжруулснаар ийнхүү амжилт үзүүлдэг бөгөөд бүгдэд нь ижил төстэй зүйлс байсан бөгөөд түүнд зохиолч маань нарийвчилсан дүн шинжилгээ хийснээр энэхүү ном бий болжээ.

Түүний гаргасан шийдлээр ямар ч бизнес болон үйлчилгээг авахдаа хэрэглэгч дараах замаар дамждаг.
Дээрх 4 алхам дунд хэрэглэгчид Create, Erode, Charge аль нэг бий болох бөгөөд үүнээс хамааран Weak link аль нэг эсвэл хэд хэдэн алхам дунд үүсдэг. Энэ нь Money, Time, Effort гурвын аль нэгийг эсвэл гурвууланг нь нэлээд хэмжээгээр зарцуулсантай холбоотой.
Тиймээс та өөрийн бизнесийг эхлүүлэхдээ өрсөлдөгчдийнхөө Weak link-ийг илрүүлж, түүнийг Money, Time, Effort гурвыг багасгаж өгснөөр өрсөлдөөнд ялалт байгуулах юм.
Товчхондоо энэ…
Нэлээд үнэ цэнтэй мэдлэг байсан тул шууд бүгдийг нь нийтлэл болгоод биччихэж болсонгүй. Тиймээс ерөнхий ойлголт л өглөө. Та номыг нь заавал олоод уншаарай гэж зөвлөмөөр байна. Миний хувьд номыг уншаагүй бөгөөд Mstars Hub мастеркласс-т заалгасан мэдлэгээсээ хуваалцлаа.
Borders өөрийн цахим худалдааны вэбсайт, цахим уншигч, цахим номын дэлгүүр ажиллуулж, “шинэлэг компани” байхыг хичээсэн. Nokia олон жилийн турш ухаалаг гар утас, мэдрэгчтэй дэлгэц болон бусад технологид ихээхэн хөрөнгө оруулалт хийж, олон инновацын шагналыг хүртсэн.
Гэсэн хэдий ч технологийн шинэчлэл дангаараа тэднийг аварч чадаагүй юм.
Энэ нь бас таны бизнесийг аврахгүй байх магадлалтай. Таны бизнесийн хувь заяа үйлчлүүлэгчдийн гарт байна. Тиймээс тэдний хэрэгцээ, хүслийн илүүтэй логикоор ойлгоцгооё. Ингэснээр бид бизнестээ үүсэх асуудлыг шууд удирдах найдвартай стратеги, арга хэрэгслийг өөртөө ашигтайгаар бий болгож чадна.
~ Thales Teixeira


