Энтрепренер болон старт-ап үүсгэн байгуулагчдад тохиолддог бүхий л хүндрэл, асуудлуудыг нээлттэй бөгөөд үнэнээр нь хуваалцаж, хамтдаа суралцацгаая.
Фэйсбүүкийн түүхээр хийсэн The Social Network гээд киног үзэж байсан л биз дээ. Би бол хэдэн арван удаа үзсэн. Киноны төгсгөлд Марк анх удаа хэн нэгний үгээр биш өөрийн бодлоор шийдвэр гаргадаг. Анхны VC хөрөнгө оруулалтыг нь татаж өгсөн хамтрагчаа компанийн удирдлагаас хасаж байгаа шийдвэр л дээ. Кадр солигдоход тэрээр нэрийн хуудсаа эргүүлдэг.

Саяхан хуучин старт-ап хамтран үүсгэн байгуулж байсан буюу старт-ап үүсгэн байгуулагчдын нэг залуу чи бол CEO биш гэж хэллээ л дээ. Ойрд хувь хүн рүү чиглэсэн дайралтууд их байгаа ч хэлэх үү, би ч эмзэг байгааг хэлэх үү хэсэг бодож суулаа. Түүнд нэг зүйлд баярласан нь өмнө нь дандаа ардуур гэхдээ миний хамаарал бүхий хүмүүс, эсвэл өөрийн нөлөөлж чадах хүмүүст намайг муулж явсан юм байна лээ. Харин хүн шиг мессежээр надад өөрт минь хэлсэнд талархсан гэх үү.
За тэгэхээр гол сэдэв рүүгээ оръё. Ер нь CEO гэж хэн юм бэ? Хамтдаа ярилцъя. Та бүхэн ч бас сэтгэгдэл хэсэгт бодлоо хуваалцаарай.
Нэн тэргүүнд нэгэнт тогтсон групп компани CEO болон старт-ап компанийн CEO хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Уг нь нэг л үүрэг л дээ. Тэгэхдээ салгахгүй бол замбараагүй болчих гээд байна.

За энэ төрлийн захирлуудын төлөөллийг та бид олон арван энэтхэг CEO нараар мэдэж болно. Дэлхийд гайхагдаж байгаа шүү дээ. Бараг ихэнх технологийн аварга компаниудын Гүйцэтгэх удирдлага тэдэнд шилжсэн байгаа. Яагаад тэд ингээд цойлчихов?
Нэгэнт тогтсон компанийн удирдахад маш сайн дата болон санхүүгийн анализ хийх чадвартай байх хэрэгтэй байдаг. Мөн сэтгэл хөдлөлөөр бус цэвэр дүн шинжилгээнд тулгуурладаг гэх үү.
Миний харж байгаагаар эдгээр CEO нарт дараах чадвар шаардагддаг.
Тэдэнд ТУЗ болон Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах эрхэм зорилго, даалгавар өгөгдсөн байдаг тул үүний төлөө бүхий л нөөцөө хувиарлан ажилладаг.
Компани нь нэгэнт тогтсон олон зуугаас эхлээд олон мянган ажилтантай. Хэрэглэгчид нь нэгэнт бий болсон. Зах зээлд өөрийн байр суурийг эзлэсэн байдаг. Нэг үгээр хүнээс үл хамаарсан тогтолцоог бий болгосон байдаг тул дээрх төрлийн CEO нар цааш зөвөөр удирдахад илүүтэй тохирдог л болж таараад байгаа юм л даа.

За энд бидний сайн мэдэх алдартнууд орж ирнэ ээ. Марк Зукерберг, Стив Жобс, Элон Маск, Jeff Bezos, Richard Branson гээд явж өгнө.
Тэдэнд бүгдэд нь ижил шинж чанарууд бий. Тэд бүгд өөрсдийн старт-апаа эхлүүлж, түүнийхээ төлөө бүхнээ золиосолсоор ирсэн энтрепренерууд юм. Тэдэнд Тогтсон компанийн CEO-д байх дээр дурдсан шинж чанар, ур чадварууд анхнаасаа байгаагүй юм. Гэхдээ тэд үүнд суралцаж чадсан юм.
Хамгийн чухал нь тэдэнд асар их амбиц болон старт-апдаа итгэх итгэл байсан бөгөөд үүгээрээ бусдад нөлөөлж чадсан.
Элон Маск намтарыг уншиж байхад тэрээр анх Paypal-д CEO болж чадаагүй бөгөөд хамтрагчид нь түүнийг CEO хийх чадваргүй гэж үзсэн тул CTO болгож, мэргэжлийн гэх удирдлагыг тавьсан байдаг.
Марк, Безос гээд бүгдээрээ л энэ замыг туулсан байх.
За тэгэхээр старт-ап CEO-д ер нь яг ямар чадварууд байх ёстой байдаг юм бол?
Дээрх дээр дурдаагүй дахиад олон чадварууд шаарддаг. Тэгэхээр старт-ап CEO-д илүү их хариуцлага үүрэг, бас чадвар ноогддог байх нь ээ. Мөн тэд анхны хэрэглэгчдээ олж, анхны ажилтнуудаа сургадаг бөгөөд асар ойлгомжгүй нөхцөл байдлууд дунд аргыг нь олоод тэсч үлдэж чаддаг.
Тиймдээ ч үүсгэн байгуулагч л старт-апын ядаж эхний 5 жилдээ CEO-гоо хийдэг юм. Өөрөөр үүнийг хийх хүн байхгүй болохоор. Тиймдээ ч хичээгээд суралцаж л явна даа. Бүгдээрээ л суралцаад явж байгаа л гэж бодож байна.
Харин цаг нь ирэхээр дээд талынх шиг чадварлаг хүнд нь хангалттай цалинг нь өгөөд үүргээ шилжүүлнэ дээ. Тэр болтол муулуулаад ч болов урагш алхахаас өөр сонголт алга даа.
Миний мэдэх олон арван яг ийм замаар явж байгаа CEO нар байна. Тэднээрээ өнөөдөр бахархмаар байна. Мөн CEO бол төрөхөд л бий болдог. Эсвэл дипломоор олоод авчихдаг чадвар огтоосоо биш бөгөөд бид үүнд суралцдаг гэж бодлоо.
Нэрийн хуудас дээр чинь Co-founder & CEO гэж бичигдсэн л байгаа бол чи CEO. Үүнийг үгүйсгэсэн хүмүүст хандаж Марк ахын үгийг хэлцгээе.
I am CEO, …


