Энтрепренер болон старт-ап үүсгэн байгуулагчдад тохиолддог бүхий л хүндрэл, асуудлуудыг нээлттэй бөгөөд үнэнээр нь хуваалцаж, хамтдаа суралцацгаая.
Гадаа бороотойд юу эсийг бодохуй. Сошиалд асуудал бухимдал дүүрэхийн хэрээр дунд нь хутгалдаж, нийгмийн нэг хэсэг гэдгээ улам мэдрэх.
Зүгээр л өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэх эсвэл эмороод суух нь илүү дээр аж.
10 жилд олон хичээл ордог байснаас хүүхэд бүрийн сонирхлыг татдаг хичээл нь түүхийн хичээл байдаг байлаа. Дунд ангиас эхлээд хүн төрөлхтний түүхийн талаарх зузаан номыг дөнгөж нээхэд хүний үүсэл, хувьсал гээд сонирхолтой зурагт мэдээллүүд хөврөнө. Хамгийн сонирхол татахуйц, тэгэхдээ бүгд цээжилсэн хувьслын онол бол ДАРВИН-ын онол. Бүгд нэг бичил биетээс эхлээд хувьсан өөрчлөгдсөөр өнөөгийн хүн төрөлхтөн үүссэн гэх.

Одоо үед хүн төрөлхтөн болон дэлхийн үүслийн түүхийг яг ийм байсан гээд хэлчих гэхээр тунчиг хэцүү болсон гэж ойлгоод байгаа. Учир нь шинжлэх ухаан хөгжих хэрээр маргаан дагуулсан олон туршилт, түүнийг дагасан олон нээлтүүд нь ДАРВИН-ын онолтой зөрчилддөг болжээ. Гэхдээ энэхүү онол талаар өнөөдөр ярилцахаасаа илүү дижитал бүтээгдэхүүнд энэхүү хувьслын онол хэрхэн ашиглагддаг тухай харьцуулалт сийрүүлье.
Ямар ч бүтээл, бүтээгдэхүүн бий болгоход ашиглагдах нөөц нь өөрөө хязгаарлагдмал байдаг. Санхүүжилт нь хангалттай ч цаг хугацаа хязгаарлагдмал, цаг хугацаа хангалттай хүний нөөц хязгаардлагдмал, хүний нөөц хангалттай ч санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал гэх мэт.
Тиймээс хязгаарлагдмал нөөцөөр шийдлийг нэвтрүүлэхэд зайлшгүй нэвтрүүлэлтийн дараалал бий болдог. Гарааны бизнесийн хувьд дээрх нь бүр гарцаагүй юм. Учир нь тэдэнд дээрх нөөцүүдээс бараг аль нь ч хангалттай биш байдаг гэнэ. Энэ тал дээр бүгд гараа өргөөд ҮНЭЭН гэх байх.
Тиймээс ч ДАРВИН-ын хувьслын онолыг дагах хэрэгцээ бий болж л дээ. Үүнийг технологийн ертөнцөд MVP (minimum viable product) гэж нэрлэдэг. Жишээ авбал:

Бидний өдөр тутамдаа ашиглаж буй facebook анхны хувилбар нь Harward оюутан охидуудыг хооронд нь харьцуулж, хэн нь илүү хөөрхөн бэ гэдгийг тодруулдаг байж. Мэдээж энэ догь санаа байсан бөгөөд бүх л залуус ашигласан. Дараа нь зургаа хоорондоо солилцдог, сэтгэгдлээ хуваалцдаг newsfeed үүссэн, энэ хэрэгцээнээс үүдэн хувь хүн өөрийн профайлыг үүсгэдэг гэх мэтээр хөгжсөөр нэг л мэдэхэд дэлхийг хамарсан, хүн хоорондын харилцааг нөхсөн үнэлмэхүй платформ бий болжээ.
Гэхдээ анх нэг цэгээс эхэлсэн гэдгийг санацгаая. Тэр нь юу ч бай хүмүүст хэрэгтэй байгаад ашигласан гэсэн үг. Тэр нь тэдний MVP байж. Түүнийгээ хэрэглэгчдийнхээ шаардлагыг харж, баяжуулж явсаар өнөөдрийн facebook болсон болохоос биш анхнаасаа л өнөөдрийн facebook-ыг бий болгоно гэсэн нарийн төлөвлөгөө, шийдэл байгаагүй гэсэн үг л дээ.
За тэгэхээр MVP хэрхэн ажиллах ёстой талаар дараах зургаар тайлбарлья. Хэдүүлээ машин бүтээх болж, түүгээрээ хүнийг А цэгээс Б цэгт хүрэх ёстой гэж бодоцгооё.

Зураг 1-т машин бүтээхэд бидний төсөөллөөр бол эхлээд дугуй хийгээд, түүнийгээ эх биед холбож, дараа нь рамтай холбоод сүүлд нь суудал шил гээд хэрэгтэй чимэглэлүүдийг бий болгосноор машин бий болж байна. Гэтэл энэ бүтээн байгуулалтын урт замд та нэг ч алхам урагшлахгүй бөгөөд А цэгээс Б цэг хүртэл огт хөдлөхгүй нь.
Энэ нь гарааны бизнес эсвэл дижитал бүтээгдэхүүн хөгжүүлж буй компани хувьд хараад үзвэл 4 шат дамжлаг тус бүрт огт хэрэглэгчтэй болохгүй, орлого байхгүй, үр дүнгүй явсаар байна гэсэн үг. Магадгүй замаас нь шантрах буцах магадлал ч их болох нь.

Зураг 2-т даалгавар, зорилго ижил ч гэсэн эхнээсээ хүн тээвэрлээд А цэгээс Б цэгт хүрэх боломжтой шийдэл хийгээд эхэлж, түүнийгээ алхам тутам сайжруулах бөгөөд энэ хугацаанд Б цэг рүү тэмүүлсээр байх бөгөөд тээвэрлэгчийн үүргээ гүйцэтгэсээр байх юм. Явцын үр дүн ажилтнууд болон хэрэглэгчдэд ил тул алхам тутамд итгэл үнэмшил нэмэгдсээр байх бөгөөд өөрөө өөрийгөө тодорхой хэмжээнд санхүүжүүлэх нь. Ингэж явсаар нэг өдөр машин болсон байх бөгөөд амжилттай болох магадлал өндөр болдог.
Дээрх нь яг л Дарвины хувьсалтай адил бөгөөд хүний хувьсал сармагчин байхдаа ч ан хийж хоолоо олж идэж, өсөж үржсээр байсан. Хүн төрөлтэй болоод ч хоолоо олж идсээр, өсөж үржсээр. Гэхдээ илүү ухаалаг, илүү бүтээлч болж. Хэрвээ сармагчинг шууд л өнөөгийн оюун ухаант хүн бол хувьслын шат дамжлаггүйгээр хэзээ ч болохгүй байсан. Үүнтэй адил facebook-ыг ч анхнаасаа өнөөдрийн системээ бий болгож байж л зах зээл дээр гарга гэсэн бол хэзээ ч гарч ирэхгүй байсаан л гэсэн үг.
Дижитал бүтээгдэхүүний хувьд Хувьслын шатаас ялгаатай нь энэ шат дамжлаг бүрийг хөгжүүлэхдээ ухаалгаар тооцож, нөөцөө хувиарлаж, хөгжүүлэлтийн сууриа тавих хэрэгтэй. Үүний тулд мэдээж чадварлаг туршлагатай дижитал бүтээгдэхүүн хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлж байсан мэргэжилтнүүд хэрэг болно.
Буруу тооцож, буруу төлөвлөж эхлүүлсэн ажил явцдаа зардал болж, бүхнийг эхнээс нь эхлүүлэх эсвэл орхих гэсэн сонголттой тулдаг байх нь. Энэхүү асуудал хэрэв таны дижитал бүтээгдэхүүнд эсвэл эхлүүлэхээр төлөвлөж буй шинэлэг санаанд тань тулгарна гэж эмээж буй бол бид яг энэхүү асуудлыг цогцоор нь шийдэх үйлчилгээг зах зээлд тун удахгүй зарлахаар бэлтгэж гэж байгаа шүү.


