Энтрепренер болон старт-ап үүсгэн байгуулагчдад тохиолддог бүхий л хүндрэл, асуудлуудыг нээлттэй бөгөөд үнэнээр нь хуваалцаж, хамтдаа суралцацгаая.
Амралтын өдрийн мэнд,
Хэд хэдэн хүн хэрхэн өөрийн вэбсайт-тай болох вэ? .me холбоостой домайн нэр яаж авдаг вэ? зэрэг асуултууд асуусан тул энэхүү нийтлэлээ бэлтгэлээ. Аль болох шууд ашиглаж болохоор заавар өгөхийг хичээе.
Юун түрүүнд өөрийн вэбсайттай болох хэрэгцээ юу билээ гэдгээ бодоод үзээрэй. Хэрэв зөвхөн блог бичих бол www.medium.com-с эхлээд үнэгүй олон блогийн шийдлүүд байдаг гэдгийг санаарай. Мөн тухайн шийдлүүдэд нэмэлтээр өөрийн хүссэн домайнаа холбох, загвар, цэсээ өөрөө үүсгэх гээд олон боломжууд байгаа шүү.
За гол хэсэгтээ оръё. Би өөрийн энэхүү вэбсайтаа дараах замаар 3 цагийн дотор угсарсан.
1. Домайн нэр авах
Домайн нэр гэдгийг энгийнээр тайлбарлавал таны вэбсайт байрших серверийн тоон нэрт оноож буй үсгэн нэр гээд ойлгочихож болно.
Хэрхэн домайн нэр авах вэ?
Монгол компаниас дамжуулан домайн нэр авах:


Гадаад компаниас домайн нэрээ авах:
Итгэл хүлээсэн олон улсын зуу зуун вэбсайт үйлчилгээнүүд байдаг. Үүнээс дурдвал https://www.domain.com/, https://www.godaddy.com/ хоёрыг нэрлэж болно.
За би бол www.domain.com сайтаас хайлт хийгээд https://batja.me/ домайнаа 3.99$ төлөөд 1 жилийн эрх авсан. Миний хайлтанд тохирох өөр сонголтууд дараах байдлаар гарч ирсэн.

2. Хостинг
Вэбсайтаа хаана байршуулах вэ? Арай өөрөөр хэлвэл вэбсайтынхаа код болон датабаазыг ямар сервер дээр байршуулах вэ? гэсэн үг. Домайн нэр бол таны байршуулсан код руу л зааж өгөх нь л дээ. Тэгэхээр хостинг чухал байх нь.
Миний хувьд itools дээр өмнө ашиглаж байсан сул Shared hosting байсан болохоор түүнтэйгээ холбочихсон. Хостингоо уул нь домайн нэр авсан газраасаа авчихвал амар байдаг. Саяхан itools DDoS халдлагад өртөөд хэсэгтээ л зовоосон шүү. Тиймээс хаанаас авахаа өөрсдөө шийдээрэй. Ямартай ч itools shared hosting 1 жилийн дараах төлбөртэй байдаг.

Shared hosting гэдэг нь VPS хостингийг олон хуваагаад илүү хямдаар санал болгож байгаа гэсэн үг. Хэрэв таны сайт илүү хурдтай бас олон хандалт даахуйц, дээрээс нь хүссэнээрээ тохируулахыг хүсвэл VPS хостинг аваарай. Бүр илүү хэрэгцээ гарна гэвэл Dedicated хостинг авч болно шүү.
3. WordPress
Вэбсайт гэхээр зорилгоосоо шалтгаалаад өөр өөр байж болно. Зүгээр танилцуулга сайт бол html, css ашиглаад хийчихвэл хурд өндөртэй, авсаархан, илүү дутуу зүйлгүй тунчиг давгүй болно. Жишээ нь манай https://blindcare.mn байна. Ямар ч датабааз холбоогүй, backend код байхгүй. Харин үүнийг нь орлуулахаар Hubspot CRM, Google analytics нэмээд холбочихсон. Эдгээр нь юу болох, мөн хэрхэн ажилладаг талаар та бүхэндээ дараа нь тусдаа нийтлэл болгож хуваалцья.
Харин блог, нийтлэл бичих бол надад wordpress их зүгээр санагддаг. Анх 2010 онд танилцсанаас хойш тасралтгүй ашиглаж байгаа дэлхийн нийт вэбсайтын 70 хувийг дангаараа гүйцэтгэсэн нээлттэй эх код байгаа юм.
Та www.wordpress.org вэбсайтруу явж ороод сүүлийн хувилбарыг нь татаж аваад өөрийн авсан хост дээрээ ftp ашиглаад юм уу эсвэл cpanel хандаар хуулаарай. За цаашаа бичих гэснээ болиод Youtube багшийн заавар бичлэгийг оруулчихлаа. Үзээд дагаад хийгээрэй.
4. Загвараа сонго
За wordpress сайтаа суулгачихсан бол одоо дээр нь ажиллах загвараа сонгоорой. Гоё загварууд байдаг сайт зааж өгье. https://themeforest.net/ сайтаас 10$ – 100$ хүртэл хүссэн загвараа сонгож болно. Үнэхээр олон загвар байгаа шүү. Долларын карт л байхад аккаунтаа нээгээд л худалдан авч болно. Үнэхээр баталгаатай сайт шүү. Би баталж байна ккк.

5. Нэмэлт хэсгүүд
За тэгээд нэгэнт вэбсайттай болсон бол түүнийг дагалдах олон боломжууд байдаг гэдгийг санах хэрэгтэй. Энэ боломжуудын төлөө л дээрх хүртэл мөнгө төлж, олон худалдан авалт хийсэн шүү дээ.
6. Гол нь нийтлэл
Хамгийн чухал нь хүнд хэрэгтэй нийтлэл бичихХэрэггүй юм бичээд байвал тэгээд үргүй зардал л гаргасан гэсэн үг шүү 🙂
Баяр хүргэе. Та өөрийн гэсэн вэбсайттай боллоо. Энэ хүртэл гарсан зардлаа нэг тооцоод үзвэл
Танд хэрэгтэй мэдээлэл болж чадсан бол л болоо доо. Амралтын өдрийн 1 цагаа үр дүнтэй өнгөрөөжээ л гэсэн үг 🙂
За тэгээд оролдож үзээд чадахгүй бол надаас тусламж авч болно шүү.


